Байгууллага
Хэрэглэгчийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд, таны байгууллагыг төлөөлөн үзүүлж, та үндсэн бизнесдээ төвлөрөх боломж олгоно.
Дуудлагын төвийн аутсорсинг үйлчилгээ нь танай байгууллагад тулгарч буй олон асуудлыг нэг дор шийдэх цогц шийдэл юм. Ингэснээр та үндсэн бизнесдээ төвлөрөх боломжтой болохоос гадна программ хангамжийн хөрөнгө оруулалт, хүний нөөцийн солилцооноос үүдэх үйлчилгээний чанарын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.
Та тусгай техник, программ хангамжид хөрөнгө оруулах шаардлагагүйгээр бэлэн, мэргэжлийн системийг ашиглах боломжтой.
Танай байгууллага руу залгасан дуудлага бүрийг тасралтгүй бүртгэх найдвартай үйл ажиллагааг таны өмнөөс тохиролцсон хугацаагаар үзүүлнэ.
Танай байгууллагыг төлөөлөн хэрэглэгчтэй харилцах ажилтнуудыг сонгон шалгаруулах, сургах, гүйцэтгэлийг хянах нэгдсэн системийг бид бүрдүүлсэн.
Танай байгууллагын хэрэглэгчтэй харилцах онцлог, процессд тохируулан зөвлөгөө өгч, хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад дэмжинэ.
Сар бүр хэрэглэгчийн санал, дата мэдээллийг нэгтгэсэн тайлан боловсруулж танилцуулдаг тул таны шийдвэр гаргалт бодит дата дээр үндэслэх боломжтой болно.
Байгууллагын үйлчилгээний CRM, Ticket, ERP системүүдтэй холбогдон ажиллах
Та өөрсдийн салбарын онцлогт тохирсон шийдлээр EasyCall Operator үйлчилгээг ашиглах боломжтой.
Зөвлөхтэй холбогдох